Цаг үеийн мэдээ

Энэ нийгмийн санаа зовоосон олон асуудлууд дундаас олон эцэг эхчүүдийн сэтгэлийг чилээж, зүрхийг шаналгаж байгаа асуудал бол хүүхэд хулгайлах гэмт хэрэг юм.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, холбогдох байгууллагуудаас энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх мэдээ өгсөөр  байгаа ч хүүхэд алга болсон мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байгаа шалтгааныг хаанаас хайх вэ?

           

            Бидний бяцхан үрс гэмт хэрэгтний өмнө ямар ч хамгаалалтгүй гэдгийг бид тэр болгон боддоггүй, яагаад ч юм өөрийнхөө хүүхдэд муу зүйл тохиолдохгүй гэж найдаж явдаг. Хүүхдүүдээ гудамжинд, олон нийтийн газар биеэ хэрхэн зөв, аюулгүй байдлаа хангаж явахыг зааж сургадаг, танихгүй хүнтэй хэрхэн харьцах, гэртээ ганцаараа үлдэхэд яах ёстойг нь хэлж өгсөн л гэж боддог. Гэвч хүүхэд гэдэг гэнэн ертөнц хэнийг ч муу хүн гэж хардаггүй учраас та хүүхэддээ өдөр бүр, цаг минут тутамд "танихгүй хүнтэй үг бүү соль, чихэр, амттан, бэлэг бүү ав, цэцэрлэг сургуулиас чинь танихгүй хүнээр хэзээ ч авахуулахгүй учраас дагаж бүү яв" хэмээх үгсийг ширхэгчлэн захиарай.  Яг одоо хичээл сургуулийн улирал эхэлж, хүүхдүүд хараа хяналтгүй явах болсон энэ үед хүүхэд хулгайлах гэсэн оролдлого гарч байгааг эцэг эхчүүд дор бүрнээ сошиалд мэдээллэж байна.

            Ингээд уншигч танд нэг талаар мэдээлэл нөгөө талаар сургамж болох үүднээс нэгэн ээжийн бичсэн постыг засваргүйгээр хүргэж байна.  

"Өнөөдөр (9 сарын 25-ны өдөр) 2 ангийн дунд охиныг минь хулгайлахыг завдсаныг сонсоод шоkонд орлоо, одоо ч нулимс урсаж байна.

Дунд охины минь хичээл өдөр 12:30-д тардаг болохоор охиноо авангаа эгчийг нь хүргэж өгдөг юм. Өнөөдөр сургуулийнх нь ойролцоо дэлгүүрийн kассанд оочер ихтэй саатаад 12:50 гэж очиж авсан (ёстой миний буруу дахиж цагаасаа хоцрохгүй) гэртээ харих замд охин минь "таныг ирээгүй байхад 1 ах над дээр ирээд -ээж чинь. тэнд чамайг хүлээж байгаа, 2лаа явья, би чамд чихэр өгье" гэх зэргээр хоргоосон гэнэ. Охин минь эхэндээ жаахан итгэснээ " ээж намайг танихгүй хүнээр авахуулахгүй дээ гэж бодоод тэгвэл миний нууц нэрийг хэн гэдэг юм, би хэдэн настай вэ гэж асуусан байгаа юм (бид аргагүй үед хэрэглэх нууц нэртэй) тэгсэн "мэдэхгүй ээ чамайг аваад ир гэсэн хурдан явья" гээд байхаар нь миний охин "би явахгүй, сургуулийн цагдаад хэлнэ шүү" гээд уурласан гэнэ. тэгсэн чинь "заза битгий цагдаад хэлээрэй" гээд яваад өгсөн " тэр ах ёстой тэнэг сургуульд цагдаа байхгүйг мэддэггүй юм байна лээ" гэж охин минь хэлэхэд зүрх амаараа гарчих шиг л боллоо.
хүүхэд хулгайлсан тухай мэдээ уншаад өрөвдөж шаналдаг байснаас ийм ойрхон гэж төсөөлөөгүй явжээ. Маргааш kамерыг нь шүүлгэж тэр муу гаж донтныг цагдаад тэмдэглүүлнэ. хэрэв миний охиноос өөр хүүхэд байсан бол...охин минь хууртаад дагаад явсан бол... гэж бодохоор аймшигтай"

жич: Тухайн үед хичээл тарах цаг учраас уг нь сургууль дээр хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч kамерт өртөөгүй байж магад гэж бодоод охиноороо зуруулсан юм. Иймд эцэг эх Багш асран хамгаалагч та бүхэн анхаарал болгоомжтой байна уу!  хэмээжээ.

Таны сурталчилгаа