Цаг үеийн мэдээ

Нэгэнт монголын хөрсөнд суучихсан зарим гэмт хэргийн тоо буурах нь бүүх улам нэмэгдсээр, үүнийг уншигч сонсогч бидний бие хэдийнэ дасал болсон мэт хүлээн авах болжээ.  Гэтэл бидний нүдэн балай чихэн дүлийн төрхийн цаана цэцэг цэврүү шиг охид бүсгүйчүүд маань хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгт өртөж бие болон сэтгэлзүйгээрээ эдгэрэхийн аргагүй шархалж байна.

            Тэгвэл энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээюрийн хэрэгслээр үйлчилдэг, дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

            Энэ хэрэгт холбогдуулан 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоосон байна. Одоогийн байдлаар тус гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн хэргүүдийг нарийвчлан шалгаж байгаа юм байна.

Таны сурталчилгаа