ШӨНИЙН ЦАГААР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ БЭРХ БОЛЖЭЭ
"За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз, тэгээд ч харанхуйг далимдуулаад гялс явчихья" хэмээн та бодож бас үйлдэж байсан юм биш биз? Тэгвэл азна... Таны энэ мэт хайхрамжгүй, амин хувиа хичээсэн үйлдлээс шалтгаалж эрдэнэт хүний амь нас хохирсоор байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурахгүй байгаатай холбогдуулан ЦЕГ-ын илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс шөнийн хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
Шөнийн хяналт шалгалтаар нийтлэг илэрч буй зөрчлүүдийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн тус шалгалтаар сэжиг бүхий машин илэрсэн бөгөөд үүнийг цагдаагийн албан хаагч даган явсны эцэст 30 гаран насны эмэгтэйг 50 гаран насны эрэгтэй машиндаа нүцэглэсэн байдалтай байхыг илрүүлсэн байна.
Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчаас явганаар болон машинтайгаа зугтаах цагдаагийн албан хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэх явдлууд гардаг бөгөөд үүнээс үүдэн зам тээврийн осол гэмтэл цаашлаад эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул нүүрлэдэг байна. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ар гэрийн болон найз нөхдөө дуудан гэртээ хүргүүлэх гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн хяналт шалгалтын явцад гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тухайн өдрийн мэдээллийг авахад өглөөний 8.00 цагаас үдшийн 00.00 цаг хүртэл нийт 402 өвчтөн эмчилгээ үйлчилгээ авсан байна.
Дашрамд сонирхуулахад уусан архинд тань их багын ялгаа байхгүй бөгөөд та:
5 грамм буюу нэг цайны халбага орчим архи уухад жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
25 грамм архи уухад жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
75 грамм архи уухад жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин ихэсгэдэг.
140 грамм архи уухад жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин ихэсгэдэг.
160 граммаас дээш архи уухад жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин ихэсгэдэг байна.