Багш эмэгтэй: - Заа, чи юу асуух гээв?
Хүү:
- Багшаа миний ухаан 1-р ангиас хэтрээд байх юм. Эгч 3-р ангид сурдаг ч би түүнээс илүү ухаантай. Тийм болохоор би ч бас 3-р ангид сурах ёстой гэж боддог гэв.
Багш эмэгтэй хэрээс нь хэтэрсэн асуудал тавьсан сурагчаа дагуулан захирлын өрөөнд орж болсон явдлыг тайлбарлав.
Захирал бодолхийлснээ, хүүд хандан:
- За яахав би чамайг шалгана. Хэрэв чи асуултуудын аль нэгэнд бүдэрвэл, анги руугаа буцна шүү. Тэгээд биеэ зөв авч явах хэрэгтэй гэхэд хүү ч зөвшөөрчээ.
Захирал:
- 3 х 3 хэд вэ?
- 9
- 6 x 6 хэд вэ?
- 36 гэх мэтээр захирлын тавьсан асуулт бүрт хүү зөв хариулсаар байлаа.
Захирал багш эмэгтэйд хандан “Энэ хүүхдийг 3 дугаар ангид суулгачихаж болох юм биш үү” гэхэд багш эмэгтэй “за яахав надад ч гэсэн өөрийн гэсэн асуултууд байна, хэрэв түүнийг давбал болох юм ” гээд асууж эхлэв.
Багш:
-Үнээнд 4 байдаг, өөрт минь 2 байдаг тэр юу вэ? гэхэд хүү түр бодолхийлснээ:
- Хөл.
- Чиний өмдөнд байдаг, минийхэд байдаггүй тэр юу вэ?
- Халааснууд.
- Орохдоо хатуу агаад ягаахан, гарахдаа зөөлхөн агаад нялцгар?
Энэ асуултыг сонссон захирал нам хөшиж, нүд нь орой дээрээ гарч, дуугарч амжаагүй байтал нь, хүү:
-Бохь гэв.
-Эхлээд чи хатгасан ч, түрүүлээд би норчихлоо?
-Майхан
-Хуруу орох намайг, хуйхтай л эр авна..?
- Хуримын бөгж.
- Хатууран чангарна би, хатган бүлнэ би, хөдлөн чичигнэнэ би..?
-Сум /нумны/
- Халуу дүүгүүлж, хачин ихээр догдлуулдаг гэсэн утгатай англи хэлний ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?
- Firetruck» (Галын машин)
-Чамд байхгүй бол чи гараараа ажиллахад хүрдэг ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?
- Fork (Сэрээ)
-Эр хүн бүрт урт ч бай, богино ч бай ямар нэг юм байдаг. Эр хүн үүнийгээ хуримынхаа дараа эхнэртээ өгдөг?
- Овог
- Ямар эрхтэн ясгүй атлаа булчинлаг, бас олон тооны судастай байдаг вэ? Тэр эрхтэн лугшин зангирч, хайрлан дурлалцуулж байдаг. .?
-Зүрх.
Энэ бүх асуулт хариултын дараа Захирал урт гэгч амьсгал авлаа.
Захирлын санаа сая нэг амарч багш эмэгтэйд хандан :
- “Түүнийг шууд л Харвард руу явуулагтүн! Би өөрөө ч гэсэн сүүлийн 7 асуултад чинь буруугаар л хариулах байлаа” гэсэн гэдэг.