Цаг үеийн мэдээ

Өчигдөр орой АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 48 цагаар саатуулжээ. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбогдуулан шалгаж буй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнээс ч өмнө сайд асан Д.Ганбат болон түүний хүүг "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотойгоор АТГ-аас шалгаж байсан юм. “Канетик” компанийн захирал Ганбатын Хүрэлбаатарыг энэ оны гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Таны сурталчилгаа