Цаг үеийн мэдээ

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийт 1543 гомдол мэдээллийг хүлээн авсанаас гэмт хэргийн-33, зөрчлийн талаарх-821, зам тээврийн ослын-289, бусад-400 байна.  Үүнээс гэмт хэргийн чанартай гомдол, мэдээлэл 33 бүртгэгдсэнээс эзэнтэй 21, эзэнгүй 12гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс хүний амь нас хохирсон 9, дээрэмдэх 1,  хулгайлах-10, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 4, залилах-1, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-6, бусад-2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

ДЭЭРМИЙН ХЭРЭГ

БЗД-ийн 4-р хороо С.О /эм.39н/-ын IPhone-6 plus маркийн гар утсыг 25-30 орчим насны үл таних эрэгтэй хүн булааж зугтаасан.

БУСДЫН ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛАХ

СБД-ийн 8-р хороо “Дашчойлин хийдийн дуганд хулгайч орж Цогчин дуганы шилэн хоргоноос Улаан бэхээр бичсэн “Юм” нэртэй хоёр судар алдагдсан байна.

 СХД-ийн 29-р хороо Н.Т /эр.25н/-гийн Dell маркийн notebook, биет 200,000 төгрөгийг Б.Х /эм.18н/ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Хоногийн хугацаанд нийт 821 зөрчил бүртгэгджээ. Үүнээс олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-170, хулгайлах-35, хүний биед халдах-51, ГБХТТХууль зөрчих-118, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах-133, хууль бусаар галт зэвсэг эзэмших-13, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-134, хүүхдийн эрх зөрчих-1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-17, бусад-149 зөрчил бүртгэгдэн байна. Зөрчил гаргасан 265 хүнийг /эрэгтэй-241, эмэгтэй-24/ эрүүлжүүлсэн. 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 117 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэж  холбогдох ажиллагааг явуулжээ.

ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙН МЭДЭЭ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй-62, мөрдөн шалгаж ажиллагааны явцад-50 нийт 112 гэмт хэргийг илрүүлсэн байна.

 ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ

Хоногийн хугацаанд нийт 4288 хүн, 4354 тээврийн хэрэгслийг шалгаж, 3247 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэргсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлжээ.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

 

 

 

 

Таны сурталчилгаа