Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс зарж борлуулах, болон хэрэглэхийг хориглосон заалт гарсан. Үүнтэй зэрэгцэн хулгайн замаар түүхий нүүрсийг тээвэрлэх иргэд олшроод байгаа юм. Тэгвэл энэхүү заалт гарснаас хойш 103 тээврийн хэрэгсэлээр 3206 тонн түүхий нүүрсийг оруулж ирэхийг завдсан байна.

            Тиймээс засгийн газрын тогтоолыг үндэслэн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллага хамтран нийслэлийн долоон товчоон дээр 24 цагийн хяналт шалгалтын цэгийг байгуулан ажиллаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3,206.06 тонн түүхий нүүрс орж ирснийг илрүүлэн буцаасан байна.

            Тэгвэл 10 дугаар сарын 16-ны өдөр Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан байна. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Алаг толгой уурхайгаас УНН улсын дугаартай Синотрак маркийн ачааны машин 40 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсан бөгөөд зөвшөөрлийг хууль бусаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

            Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг байна.

 

Таны сурталчилгаа