Тэгвэл Есдүгээр сарын 3-ны өдрөөс “Төрөлх-Алтай ТББ”-аас санаачлан "Хавдаргүй-Алтай" аяныг Говь-Алтай аймагт өрнүүлсөн бөгөөд тус аянд нийт 5194 хүн хамрагджээ. Уг аянаар хорт хавдрын 42 тохиолдол илэрсэн бөгөөд үүнээс хавдрын урьтал 508, хоргүй хавдар 494, хорт хавдар 42, хорт хавдрын сэжиг бүхий 26, бусад өвчлөл 2112 тохиолдол илэрсэн байна. Мөн газар дээр нь 15 хүнд мэс ажилбар хийжээ. Уг аяныг Хавдар судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга, Анагаах ухааны доктор н.Баасанжав ахлагчтай нийт найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг болон тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хэрэгжүүлсэн байна.
Дашрамд сануулахад иргэн та тамхи татахгүй, архи хэрэглэхгүй, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байж, зөв хооллон, хэт таргалахгүй, биеийн жингээ хэвийн байлгаж, элэгний В вирус болон хүний папилома вирусийн эсрэг вакцинд хамрагдах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдарын нийт тохиолдолын 40%-иас сэргийлэх боломжтой юм.