ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ
Нийслэл хотод 2019 оны 10 дугаар сарын 22-нд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн 45 бүртгэгдсэнээс эзэнтэй 35, эзэнгүй 10 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс хүний ам нас хохирсон 5, хүчиндэх-2, хулгайлах-13, хүний эрүүл мэндэд хохирол учруулах-4, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-7, бусад-14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
БУСАД
ЧД-ийн 8-р хороонд угаартаж ухаан алдсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад П.С /эм.49н/, С.Б /эр.15н/ нар угаартсан байдалтай байсан.
.СХД-ийн 26-р хороонд 3 сартай хүүхэд угаартсан байна гэсэн мэдээллийг шалгахад Г.Л /эр,3 с/ угаартсан.
ЧД-ийн 19-р хороонд толгой дүүрээд огиулаад угаартсан юм шиг байна гэсэн мэдээллийг шалгахад А.Э /эр.59н/ "LED Гэрэл гэрэлтүүлэг" ХХК-ний харуулын байранд энгийн зууханд Таван толгой сайжруулсан шахмал сайн түлш түлж угаартсан байв.
ХУД-ийн 16-р хороонд толгой эргээд бөөлжөөд байна гэсэн мэдээллийг шалгахад О.М /эр.4н/ угаартсан.
БЗД-ийн 22-р хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Н.Б /эм.32н/, М.А /эр.40/, М.Н /эм.43н/, Х.А /эр.42н/ нар өвлийн сууцанд гал түлснээс толгой өвдөж, угаартсан.
БЗД-ийн 21 хороонд угаартсан юм шиг бөөлжис цутгаад толгой өвдөөд хонолоо” гэсэн мэдээллийг шалгахад Ө.И /эм.64н/ шахмал түлш түлснээс болж толгой өвдөж дотор нь муухайрч угаартсан.
СХД-ийн 22-р хороонд дотор муухай оргиод угаартсан юм шиг байна гэсэн мэдээллийг шалгахад Ш.Ч /эм.29н/ угаартсан.
БЗД-ийн 17-р хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Ч.Ч /эр,69н/ Өвлийн сууцандаа сайжруулсан түлш түлээд угаартсан
СХД-ийн 30-р хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Д.Н /эм.10сартай/ бөөлжөөд угаартсан байв.
ЧД-ийн 12-р хороонд 3 хүн угаартсан юм шиг байна гэсэн мэдээллийг шалгахад Б.Ц /эм.58н/ М.М /эр.11н/ нар өвлийн байшингийн энгийн зууханд Таван толгой сайжруулсан шахмал сайн түлш түлж угаартсан байжээ.
ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 794 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-196, хулгайлах-42, хүний биед халдах-54, ГБХТТХууль зөрчих-121, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах-104, хууль бусаар галт зэвсэг эзэмших-1, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-87, хүүхдийн эрх зөрчих-2, гүтгэх-2, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-10, бусад-177 зөрчил бүртгэгдэн байна.
Зөрчил гаргасан 255 хүнийг /эрэгтэй-233, эмэгтэй-22/ эрүүлжүүлсэн.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 121 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэж авч холбогдох ажиллагааг явуулсан.
ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙН МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй-59, мөрдөн шалгаж ажиллагааны явцад-55 нийт 114 гэмт хэргийг илрүүлсэн.
ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 5225 хүн, 5396 тээврийн хэрэгслийг шалгаж, 4286 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлсэн.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР