Цаг үеийн мэдээ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэлжээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчинд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна.

Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа аж. Тодруулбал, 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.

Таны сурталчилгаа