ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ
Нийслэл хотод 2019 оны 10 дугаар сарын 29-нд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн 40 бүртгэгдсэнээс эзэнтэй - 27, эзэнгүй – 13 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс, хүний ам нас хохирсон-7, дээрэмдэх-1, хүчиндэх-1, хулгайлах-12, хүний эрүүл мэндэд хохирол учруулах-3, залилах-1, хууль сахиулагчийн эсэргүйцэх-1, мансууруулах эм, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-3, бусад-12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
ОНЦЛОХ: ДЭЭРЭМДЭХ
БГД- 10 хороонд Дөлгөөхөн зочид буудалд үл таних 2 залуу эд зүйл авч явсан гэсэн мэдээллийг шалгахад Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Г/эр.31н/-ын хэтэвчтэй биет 800.000 төгрөг, бичиг баримтыг нь Говь-Алтай аймгийн харъяат Н.Г /эр.19н/ бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна
БУСАД
БЗД-19 хороонд “Угаартсан хүн байна” гэсэн мэдээллийг шалгахад П.Т /эм.50н/, Ө.С /эр.26н/, Ц.Ц /эм.29н/, Э.Х /эм.10н/, С.А /эр.09сар/ нарын нийт 5 хүн яндангийн хаалтыг тал хааж угаартан байв.
СХД-24 хороонд нам даралтын зуух буудсан гэсэн мэдээллийг шалгахад Б.С /эм.40н/ ийн өвлийн сууцны нэмэлт өрөөнд байрлуулсан ердийн нам даралтын зуух уурын тогоо хэсгээр задарч буудсан,
СХД-4 хороонд “Угаартсан хүн байна” гэсэн мэдээллийг шалгахад Б.Т /эр.10н/, Б.Т /эр.1н10сар/ нар угаартсан.
ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 812 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-159, хулгайлах-47, хүний биед халдах-45, ГБХТТХууль зөрчих-130, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах-85, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-106, садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих-1, гүтгэх-1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-11, бусад-227 зөрчил бүртгэгдэн байна.
Зөрчил гаргасан 251 хүнийг /эрэгтэй-230, эмэгтэй-21/ эрүүлжүүлсэн.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 130 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэж авч холбогдох ажиллагааг явуулсан.
ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙН МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй-54, мөрдөн шалгаж ажиллагааны явцад-39 нийт 93 гэмт хэргийг илрүүлсэн.
ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 5913 хүн, 6105 тээврийн хэрэгслийг шалгаж, 4432 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэргсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлсэн.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР