Цаг үеийн мэдээ

-Он гарсаар зүүн болон урд чиглэлд 1 сая орчим иргэд зорчжээ-

Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Баянзүрх зорчигч тээврийн төв хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх, зөв хандлага соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдлээ.
Тус төвөөс өдөрт дунджаар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 1131 зорчигч явж, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 1150 зорчигч үйлчлүүлж байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх зорчигч тээврийн төв нь 37 ажилтантайгаар Улс, Хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг Тэнгэр плаза төв болон Лавай автобуудлаас тээвэрлэлтийг төлөвлөх, зохион байгуулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тээвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн сайдын 339-р тушаал, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр амралтын горимыг мөрдүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар:
Улс хоорондын БНХАУ-ын Эрээн хот, хот хоорондын Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын Багануур, Багахангай дүүргийн нийт 25 чиглэлд 27 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохион байгууллаа. Баянзүрх зорчигч тээврийн төвөөс 2019 оны 10-р сарын байдлаар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд 22107 тээврийн хэрэгслээр 329750 зорчигч явж, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 22029 тээврийн хэрэгслээр 307774 зорчигч ирсэн дүн мэдээ бий.

Таны сурталчилгаа