Цаг үеийн мэдээ

          Энэ сарын байдлаар Хэнтий аймгийн 11 сум хоёр тосгоны нутаг дэвсгэрт 107 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгдээд байна. Дээрх тоо нь зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэж бүртгэгдсэн дүн мэдээ бөгөөд үүнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн тохиолдлууд цөөнгүй байх магадлалтай. Орон нутгаас авсан хохирлын үнэлгээгээр 53,2 сая төгрөгийн бодит хохирол иргэдэд учирч, 5 өрх айл орон гэргүй  болоод байна.

           2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар, А/510 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг”, А/508 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Шуурхай баг” байгуулжээ. Баавгай олон удаагийн давтамжтай үзэгдсэн газрууд болох Батширээт сумын Онон баг, Хурх баг, Баян-Адарга сумын Сайхан багуудад биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан байна.

Таны сурталчилгаа