Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний Нам ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой хэргээр мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монгол улсын нэрийг төлөөлөн ажлаар явж байсан. Түүнчлэн БНСУ-д өгсөн мэдүүлэгтээ "Биеэ удирдах чадваргүй буюу согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн учир юу ч санахгүй байна" хэмээн харь улсын хуулийн өмнө хэрэгээ хүлээж, 10 хүртэлх сая вонноор торгуулсан. Нислэгийн горимыг зөрчин архидан согтуурсан төдийгүй, үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрч бэлгийн дарамт үзүүлэн ёс зүүгүй үйлдэл гаргасан тэрээр 11 сарын 9 нд Улаанбаатар хотод газардсан. Гэсэн хэдий ч одоог хүртэл мэдэгдэл хийгээгүй" байна. ХҮН-аас УИХ-д Д. Одбаярыг огцроох шаардлага хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Манай улсад хуулийн өмнө ард иргэдээсээ уучлалт гуйх ёс зүйн хэв маяг тогтоогүй байгаа нь төрийн албан тушаалтнууд удаа дараалан ёс зүйгүй үйлдэл гарган, хохирсон этгээд олны шившиг болж, хохироосон этгээгүүд төрд суусаар байна. Үндсэн хуулийн цэцийн байгууллага иймэрхүү байдлаар шийдвэр гаргадаг юм бол ард иргэд хэнд итгэх ёстой вэ?