Цаг үеийн мэдээ

           Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сараас хойш удаа дараа автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг сүүлийн үед ихээр бүртгэгдэх болсон. Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулсны хүрээнд дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны 7 этгээдийг энэ сарын 06-10-ны өдрийн хооронд баривчилжээ. Иймд иргэдийг автомашинаа хараа хяналттай газар байршуулахыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа