Үндэсний аудитын газраас төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах үүрэг хүлээн ажиллаж буй “Үнэн Хатамж” ТББ-аас мэдээлэл хийсэн юм. ҮАГ-аас 49 жагсаалт бүхий санхүүгийн акт хүлээн авсан. Төсвийн буюу төрийн байгууллагуудтай холбоотой дээрх актуудын биелэлтийг дүгнэж үзэхэд 12 хувь нь 100 хувь, 17 хувь нь хэрэгжих шатандаа, 8 хувь нь ил тод бус, 63 хувь нь ямар үйл ажиллагаа авсан нь тодорхойгүй байна гэлээ.
Эдгээр гарсан үзүүлэлтүүдийн цаана Байгууллагууд аудитын тайлан, үйл ажиллагааны явцын мэдээллээ шилэн дансанд тогтмол мэдээлэхгүй байгаа юм. Ингэснээр Төсвийн болон Шилэн дансны хуулиудыг зөрчиж байна гэлээ. Түүнчлэн шилэн дансны хуулийн 4-р зүйлд мэдээлэл иж бүрэн байх, мөн ойлгомжтой байх, хуулийн 6-р зүйлийн 6.1.5-д аудитын тайлан, дүгнэлтэд тусгасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаагаа мэдээлэх ёстой ч эдгээр заалтыг хэрэгжүүлэхгүй байна.
2017 онд байгууллагуудын шилэн дансны мэдээлэл тааруу, ихэнхдээ мэдээллээ тавьдаггүй, гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлээгүй, ТОСК ТӨҮГ гэхэд аудитын дүгнэлтийн хэрэгжилт 100 хувийн биелэлттэй гэсэн хэр нь түүний дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийн ил тод байдал нь нойл байсан байна.
2017 онтой харьцуулбал, 2018 болон 2019 онд байгууллагуудын шилэн дансны мэдээлэл харьцангуй сайжирсан. Үүнд ИНЕГ болон Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд, цаг хугацаанд нь тогтмол мэдээллэдэг байна.