Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Б.Төгсбилгүүн нь ШШГЕГ-ын харьяа 461-р ангид 90 хоног саатуулагдсан билээ. Ийнхүү түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай 2-р хугацаа 2019 оны 11-р сарын 05-ны өдөр дуусаж, мөн өдөр Б.Төгсбилгүүнийг цааш хорих арга хэмжээг үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирээгүй байна. Хохирогч эмэгтэй Ж.Одгэрэл энэ шийдвэрийг эсэргүүцэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан.
Харин өнөөдөр Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр түүний Ээж “ Хоёр хүүхэд маань 2015 онд анх танилцан хамт амьдарч эхэлсэн. Тэр үед амьдрал нь Ж.Одгэрэлийн ярьсан шиг хар бараан байгаагүй, хоёулаа л эрх дураараа жаргалтай байсан. Бидний харилцаа сайхан л байсан. Гэтэл яагаад намайг хүүхдийг нь алахыг оролдож, алсан гэж гүтгэж байгаа юм бэ? Би өөрөө 5 хүүхэдтэй хүн байтал бусдын нялх үрийн амь насыг хорооно гэж үү” хэмээн уйлав. Тэрээр миний дүү Б.Төгсбилгүүн бол зөөлөн ааштай хүн, хурц зан авир гаргаж байгаагүй гэсэн юм.
Б.Төгсбилгүүний ээж “ Хүү маань хөдөө ажлаар явчихдаг ирэн очин гэртээ байдаг. Харин Ж.Одгэрэл хүүг маань хуурсан байж болох хэд хэдэн баримтыг бид авчирсан”. Бид хийгээгүй хэргийнхээ төлөө айдас дунд байна. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс утсаар ярьж заналхийлж, хүүхдүүдийг маань айлган сүрдүүлж байна. Бид яагаад хийгээгүй хэргийнхээ төлөө үр удмаараа ингэж шившиг доог тохуу болж айж заналхийлэл дунд амьдрах ёстой юм. Монголчуудаа нэг талыг хэт барьж биднийг даримтлахаа болиоч” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.