Цаг үеийн мэдээ

           Саяхан ОХУ-ын хяналтын албанаас сүү, сүүн бүтээгдэхүүндээ шалгалт хийжээ. Шалгалтын урьдчилсан дүнгээр молоко хэмээх бидний хэлж заншсан өтгөрүүлсэн сүүг хар жагсаалтад  оруулахаар болсон байна.  Учир нь уг өтгөрүүлсэн сүү үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрүүдийн өтгөрүүлсэн сүүнд хийсэн шинжилгээгээр "Глубокое" болон "Главпродукт" үйлдвэрийн бүтээгдэхүүн шаардлага хангаагүй гарчээ. Гол үзүүлэлт болох хуурай тосгүйжүүлсэн сүүний үлдэгдэл дэх уурагны хэмжээ бага байсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дээрх үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ хуурай сүүний ийлдэс ашигласныг тогтоосон байна.  Мөн бүтээгдэхүүнүүдэд механик хольц илэрсэн нь уг бүтээгдэхүүн стандартад тохирохгүй гэдгийг илтгэж байгаа юм. Дашрамд сануулахад "Главпродукт"  үйлдвэрийн үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн сүү манай улсын хүнсний лангуунуудад түгээмэл худалдаалагддаг билээ.

Таны сурталчилгаа