Цаг үеийн мэдээ

НДШ-ийн энэхүү нэмэгдлийг иргэд эсэргүүцсэн жагсаалыг 11-р сарын 15-ны өдөр Сангийн яамны гадна талбайд зохион байгуулж шаардах хуудсаа өгсөн. Тус жагсаалыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд зохион байгуулж байгаа юм. Харин тэд "Өнөөдөр бид анхааруулсан жагсаалыг зохион байгууллаа. Ирэх тав дахь өдөр дахин жагсаал хийх болно" гэдгээ зарласан юм.

УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.  Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм.

Тэд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг, мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм.

 

 

Таны сурталчилгаа