Цаг үеийн мэдээ

            Үндэсний статистикийн хорооноос сар бүр хийдэг ээлжит мэдээллээ хийлээ. Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувьтай  байна гэдгийг мэдээллэсэн байна.

            Монгол Улсын хэмжээнд ажиллах хүчний асуудал, ажил хайж байгаа иргэд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлууд нэлээн өргөн цар хүрээг хамарсаар  ирсэн. Тэгвэл хөдөлмөрийн нөөцөд ажилчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувьтай байна. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж  бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

            Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдгээрийн 50.4 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн статистик судалгаа байна. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг  15-34 насны залуучууд эзэлж энэ үзүүлэлт нь Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Архангай, Өвөрхангай, Булган аймагт улсын дунджаас 0.6-17.7 хувиар илүү үзүүлэлт гарчээ.

             Хөдөлмөр эрхлэлтийг даган хүн амын амьжиргааны түвшин нь мөн оны 3-р улиралд  амжиргааны доод түвшнээс улсын дунджаар 82.3 хувь, Зүүн бүсэд 2.1 дахин, Улаанбаатар хотод 90.8 хувь, төвийн бүсэд 87.7 хувь Хангайн бүсэд 71.9 хувь, Баруун бүсэд 49.5 хувиар тус, тус их өссөн байна.

 

Таны сурталчилгаа