Цаг үеийн мэдээ

Бидний өвөг дээдэс хойч үеийнхэндээ юуг сануулахыг эрхэмлэв гэдгээрээ чулуун дээрх бичээс нь бидний хэл, соёлын чухал дурсгал, гэрч баримт болдгоороо үнэ цэнэтэй билээ.

Манай улсад Түрэгийн хэмээн нэрлэгдсэн хүн /руни / бичгээр бичигдсэн  60 орчим гэрэлт хөшөө бий. Эдгээр бичгийг гадаад дотоодын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг ба С.Е. Малов, Лу Болд нарын зэрэг хэд хэдэн эрдэмтэн судалж шинжилсэн байдаг. Нийт 57 мөр буюу 13 хэсгээс бүрддэг уг бичээсийг тайлахад манай эрдэмтэд эх сурвалжаа таниагүй зөвхөн гадаадын эрдэмтний орчуулгыг хуулсан гэж дүгнэхээр байгаа нь харамсалтай. Зарим үгийг буруу орчуулсан, огт орчуулаагүй үгс ч цөөнгүй байгаа нь монголчууд өөрсдөө эх нутагтаа байгаа хадны бичээсүүдийг тайлж унших зайлшгүй шаардлагатайг нотолж байна. Уг бичээст ихэнх үг өнөөгийн монголчуудын хэрэглэдэг үгийн үндэс язгууртай таарч байгаа бөгөөд  монголчууд анх удаа өөрсдөө буюу тодруулвал "Сэргэлэн интернэйшнл экспедишн" ТББ  Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө цайдамын энгэр дэнж дэх бичээсийг ухаж тайлснаа танилцууллаа.

Таны сурталчилгаа