Цаг үеийн мэдээ

Манай улсад оюуны өмчийг хамгаалах, зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг учир оюуны өмчийн хулгайн гэмт хэрэг ихэссээр байна. Үүний эсрэг тууштай тэмцэн " Кино урлагт хайртай хүн бүрийг нэгдэхийг урьж байна" уриатай  аяныг өрнүүлж байгаа юм.

Ерөнхий зохион байгуулагч:

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

МОНГОЛЫН КИНО УРАН БҮТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО ГҮТББ

Зорилго:

  • Аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээлэл олгох. 
  • Оюуны өмчийн хамгаалалт, Оюуны өмчийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн орчны зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох
  • Албан ёсны эрхтэй кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахим орчинд хууль бусаар түгээхийн хор уршиг, гарах үр дагаврын таниулах
  • Оюуны өмч, кино уран бүтээлийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтыг тодорхойлж кино уран бүтээлчид, салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан бодлого хөтөлбөрий боловсруулахад аяны зорилго оршиж байна.

Үр дүн: 

  • Нийгэмд кино уран бүтээлийг оюуны өмчийн хуулийн зохицуулалтаар хамгаалагддаг талаархи мэддэг мэдээлэл иргэдийн дунд өргөжих
  • Кинотой холбоотой зохиогчийн эрхийн зөрчил багасах
  • Хамтын удирдлагын байгууллагын чадавхи ажиллах хүрээ өргөжих, гишүүдийн тоо нэмэгдэх
  • Кино уран бүтээлчид Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн салбар хийгдэж байгаа ажлууд болон кино уран бүтээлчидтэй холбоотой Оюуны өмчийн хуулийн заалтууд, зөрчил гарсан тохиолдолд уран бүтээлчид, салбарынхан зөрчилийг хэрхэн хамтран шийдвэрлэх зэрэгт эмх цэгцтэй ойлголттой болох гэх мэт ач холбогдолтой аян юм.

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ 7 дугаар зүйл.

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд:

7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:

7.1.1.Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;

7.1.2. Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;

7.1.3. Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.4. Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;

7.1.5. Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;

7.1.6 Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;

7.1.7. Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.8. Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

7.1.9. Дуу авиа бүхий дүрст бүтээл;

7.1.10. Үүсмэл бүтээл;

7.1.11.Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;

7.1.12.Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлүүд багтдаг.

Тус аяныг хамтран зохион байгуулагч:
Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority
Нийслэлийн Соёл Урлагийн Газар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба – Cyber crime unit of NPA Mongolia
Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар

Мэдээллийн ивээн тэтгэгч:
Mongolian National Broadcaster
Edutainment TV
25 Channel Television
UBS Television
NTV
Star TV Mongolia
TALK SHOWS VTV
TV9 Mongolia
TV8 Mongolia
ETV HD
SBN tv
Royal HD Tv
Эх Орон Телевиз
TM Television

Аяныг дэмжигч:
Mongol Film Group
Фантастик Продакшн – Fantastic Production
@Шилдэг өнгө продакшн
Шинэ үе продакшн
Mask Production
Хувьсал Продакшн
Orange Entertainment
X-Tuts Production’s
Очир Фильм Студи
TWINS FILM
Cocktail Films
@Монголын шинжлэх ухаан танин мэдэхүй, байгал орчны кино нийгэмлэг
Соёл урлагийн их сургууль
Кино Урлагийн Дээд Сургууль КУДС
Суис-Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль
Зохиомж дээд сургууль
Сити их сургууль
Монголын Үндэсний Их Сургууль

Таны сурталчилгаа