Цаг үеийн мэдээ

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан.

Тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ  УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Улмаар өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан огцрох өргөдлөө УИх-ын дарга Г.Занданшатарт өгсөн гэх мэдээлэл байна.

Н.Баяртсайханыг 2020 оны УИх-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа талаар намынхан нөхөд нь ярьдаг. Нөгөө талд Н.Баяртсайханыг УИХ-ын гишүүдийн олонх Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг дэмжихгүй байхаар нэгдэж_ эсрэг кноп дарна гэсэн мэдээлэл ч явсан юм.

Таны сурталчилгаа