Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндоржийг чөлөөлж, Э.Батбаярыг томилох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өөрчлөгдсөнтэй холбогдуулан, зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж эхлээд байгаа аж.

Тухайлбал, өчигдөр /2019.11.19/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Түүнийг Салхитын мөнгөний ордын асуудалтай холбогдуулан, шалгаж эхэлсэнтэй нь холбогдуулж, шинэ удирдлагын зүгээс албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гаргасан аж.

 

 

Таны сурталчилгаа