Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат иргэний хууль бусаар агнасан 46 тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийж устгасан тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тодруулбал, хууль бусаар агнасан дээрх тооны тарвагыг худалдаалахыг завдаж байсан үйлдлийг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар хураан авч, Зоонозын өвчин судлалын төвд устгуулахаар 11-р сарын 19-ний өдөр авч ирж өгсөн байна. Тухайн өдөрт 46 тарваганаас лабораторид дээж материал авч 0.1% -ийн жавелионы уусмалаар тарваганд халдваргүйжүүлэлт хийж тусгай цооногт хийн хлорын шохойн нунтгаар дарж устгалд оруулэнн. Тэдгээр тарваганы зарим нь муудах шинжтэй болж ялзран задарч, зөөлөн эд мах гоожсон төлөв байдалтай байсан байна.