Цаг үеийн мэдээ

Жижиглэн худалдаа эрхлэгчдэд Зөрчлийн тухай хууль хүнд дарамт шахалт болж байгаа талаар иргэн С.Мишиг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Зөрчлийн хууль Монголын ард түмэнд дөнгө болж байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх найман худалдаа эрхлэгчийг хүлээн авч уулзахдаа бидний тавьж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө хэмээн амласан боловч амлалт нь одоог хүртэл хэрэгжихгүй байна. Хүмүүс надад "Таны өлсгөлөн зорилгодоо хүрлээ. Зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр торгоно гэж заасныг 20 нэгж болгон бууруулсан гэж хэлж байна. Гэхдээ би энэ тоог бууруулах гэж зүтгээгүй юм аа. Дээд доод хязгаартай болгохоор зорьж байгаа юм.

 

Таны сурталчилгаа