Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Пусан хотноо арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болох ажээ. Уг арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна.

Иймд дээрх өдрүүдэд хувийн болон ажлын шугамаар Пусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа