Цаг үеийн мэдээ

              Шинэ жилийн баяр дөхөж бяцхан хүүхдүүдэд бэлгэнд орох амттаны эрэлд гарах энэ өдрүүдэд хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байгаа гомдол ирсэн байна. Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ. Гэтэл уг шалгалтаар хадгалалтын болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа аж.     

    Уг явдлыг ахиын лавлахад хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ. Дашрамд анхааруулахад эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд бэлэг сонгохдоо хадгалалтын хугацааг сайтар шалгахыг хэрэглэгчдэд анхааруулж байна.

Таны сурталчилгаа