НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө нь жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж буй юм байна. Энэ нь эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулагдах юм хэмээн албаныхан тайлбарлаж байна.
Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байна.