Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.
Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1658 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тээврийн хэрэгслийн осол:
Тээврийн хэрэгслийн ослын 80 дуудлагад 594 хүн, 137 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 104 хүнийг аварч, 55 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цогцос гаргах 23 дуудлагад нийт 348 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 26 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
НАС БАРАЛТ:
2019 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 202 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 /16 хувь/-аар буурсан байна. Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 0-17 насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь ахуйн гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртсөн байна.
2019 оны эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг ахуйн гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Насны бүлгээр авч үзвэл:
- 0-5 9 хувь
- 6-17 6 хувь
- 18-35 39 хувь
- 36-64 41 хувь
- 65-аас дээш 5 хувийг тус тус эзэлж байна.
Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.
Ахуйн гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 0-18 насны хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.