Цаг үеийн мэдээ

          Улаанбаатар хотоос АВстрали улсын Сидней хотыг зорьсон Монгол охин бусдын захиас даалгаврыг биелүүлэх хэлбэрээр өөрт хамааралгүй дарсыг хилээр нэвтрүүлсэн байна. Монголоос нисэхэд нь нэгэн хүн түүнд лонхтой дарс өгч, Сиднейн нисэх буудалд холбогдох хүнд өгөхийг хүссэн ба хариуд нь  100 ам.долларын шагнал амалжээ. Гэтэл тэр нь шингэн хэлбэрээр савласан хар тамхины төрлийн бодис байсан байна. Улмаар охин хил нэвтрүүлэхээр оролдсон хэрэгт холбогдож 5.3 жилийн ял сонсоход хүрээд байна. Энэ тухай Австрали дахь Монголчуудын фэйсбүүк групп дээр нэгэн иргэн мэдээллэж бусдад сэрэмжлүүлэг өгчээ. Хэргийн талаар ГХЯ-аас тодруулахад одоогийн байдлаар албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа боловч энэ талын болзошгүй гэмт хэргээс сэрэмжлэхийг анхаарулсан юм.

Таны сурталчилгаа