Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 12-р сарын 5-ны өдөр СБД дүүргийн нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд Toyota  маркийн авто машиныг зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож байсан хэрэг бүртгэгдсэн. Тухайн хүүхдүүд нь бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай авто машиныг удаа дараа хулгайлсан болох нь тогтоогдсон. Энэ хэргийг тээврийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу СХД-ийн цагдаагийн хэлтэст  хүлээлгэн өглөө. Тухайн хүүхдүүдийг шалгах явцад биед нь өөр авто машины түлхүүр   байсан бөгөөд тайлбарлахдаа pc тоглоомын газар луу явах, гулгахаар явахдаа ашигласан гэх тайлбарыг өгчээ. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Таны сурталчилгаа