Цаг үеийн мэдээ

         БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хилээр нэвтрүүлснийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ. Энэ талаар Гадаадын иргэн Харьяатын газраас тодруулсан юм. Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгахад “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу Гадаадын иргэн харьяатын газраас “HG” буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байжээ. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүр мөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу дээрх иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийж, түр үнэмлэхийг хураан авсан байна. Нийт 75 хятад иргэний гадаад паспорт болон Монголд түр оршин суух үнэмлэх байжээ. 

Таны сурталчилгаа