Цаг үеийн мэдээ

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бидний өргөн барьсан хуулиар цаашид тойрог байгуулахдаа хүн амынх нь тоог харгалзана. Газар нутаг, байршил зэргийг нь харгалзаж үзнэ. Өмнө нь АН-ыхан өөрсдөө тойргоо зурсан. Хүссэнээрээ зурсан шүү дээ. Энэ алдааг засах хэрэгтэй гэж бодсон. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаана. Өмнөх хуулиас дэвшил гарч байгаа. Нэр дэвшигч давуу талаа урвуулан ашиглах асуудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой. Хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: СЕХ 26 мандаттай тойрогт 26 нам нэр дэвшүүлнэ гэвэл 900 гаруй нэр дэвшигч бичигдэх юм байна. Энэ удаад 4 саналын хуудас хэвлэгдэх юм байна гэсэн тооцоо гарсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэдэг цаг хугацаа болон техникийн хувьд боломжгүй. 50 жижиг тойрог дээр нэг, 26 дээр мөн нэгийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн тооцоог хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс холдуулах хэрэгтэй. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлөхгүй байх бололцоог л шингээх ёстой. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудал байна. Хэвлэл мэдээлэл дээр тавих цагийн асуудлын хязгаарлалтыг яах вэ. Жишээ нь, нэг хэвлэл өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Нэр дэвшигч 25 минутаас хэтрэхгүй байх гэж тусгасан байна. Тэр олон цаас хог болдог. Үүнийг нэгдсэн хэлбэрээр болгож, мөнгөө хэмнэх боломжтой шүү. Багаар бодоход нэг тойрогт 500 сая төгрөг хөндөгдөнө. Тиймээс мөнгөний хүчин зүйлийг хязгаарлах хэрэгтэй. Энд нэг зүйл байна. Сэтгэцийн эмгэггүй байна гэж. Үүнийг хэн тодорхойлох вэ, чухал асуудал.

Ажлын хэсэг: Сэтгэцийн гэдэгтэй холбоотой асуудал бол Засгийн газраас ирсэн санал. Засгийн газраас 10 санал ирсний нэг нь. Бид зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авна. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал дунд бий.

Таны сурталчилгаа