Цаг үеийн мэдээ

      БНХАУ-ын эмч нар шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчнийг цусанд их хэмжээний хүчилтөрөгч шахах замаар эмчлэх аргыг боловсруулсан байна. Sina сайтад мэдээлснээр, тус аргыг 53 настай нэгэн өвчтөн дээр туршихад ажилттай болсон гэнэ. Түүний биеийн байдал сайжирч буй бөгөөд эмч нар түүнийг тусгаарласан байдлаас удахгүй гаргах юм байна.

     Мөн уг вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг гарган авах, вакцины судалгааны мөчлөгийг хийхэд хагас жил шаардлагатай гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, вакцин боловсруулахад гурав орчим сар зарцуулагдах бол туршилт хийхэд мөн хэмжээний хугацаа шаардлагатай гэнэ. Гэхдээ урьдчилан сэргийлэх тарилга бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай аж. 

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн тохиолдлууд шил шилээ даран бүртгэгдсээр байгаа нь дархлаа сайтай, архаг хууч өвчингүй хүмүүс байна. Хэрхэн эдгээх тодорхой эмчилгээ, вакцин гараагүй ч ДЭМБ-аас шинж тэмдгийн эмчилгээ буюу тухайн өвчтөнд ямар шинж тэмдэг илэрсэн дээр үндэслэн эмчилгээ хийхийг зөвлөж байгаа юм.

      Мөн БНХАУ-ын халдварт өвчнийг оношлох, эмчлэх лабораторийн  захирал Ли Ланжуан (Li Lanjuan) тэргүүтэй зургаан судлаач Коронавирус нь 57-гоос дээш хэмд тэсвэргүй бөгөөд ийм нөхцөлд 30 минутын дотор устдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил зэрэг холимог нь вирусийг устгахад маш үр дүнтэй болохыг тогтоов.

Таны сурталчилгаа