Хэн нэгэнд байгаагаараа хайрлагдах хамгийн сайхан.Хэн нэгний хувьд үнэ цэнэтэйгээ мэдрэх үед хүн сэтгэлээр өөдрөг, аливааг хийх эрч хүчтэй, амьдрал утга учир аз жаргалтай болдог. ?Хайрлагдах үед бидний стресс түгшүүр арилж, тайвширч, сэтгэл догдолдог. Улмаар аз жаргалтай болгодог окситосин, допамин, серитонин мэдрэлийн эс дамжуулагчдыг ихээр ялгаруулж байдаг. ? Тиймээс бидэнд илүү их итгэл найдвар ба аз жаргал мэдрэгддэг.
Тиймээс та хайртай хүмүүсээ ямар нэгэн болзолгүйгээр хором тутамд хайрлаж, хайраа мэдрүүлж байгаарай.
Хайрын харилцаа нь тархийг илүү их хөгжүүлж, тэжээн тэтгэж байдаг. Тиймээс таныг хайрладаг хэн нэгэнтэй илүү их цагийг өнгөрүүлээрэй.?
Харин таныг хайрлаж байгааг хэрхэн мэдэх вэ?
-Та түүний дэргэд байгаагаараа байж чаддаг
- Мэдрэмж бодлоо чөлөөтэй санаа зоволгүй хуваалцаж чаддаг
- Таныг голж гоочилдоггүй
- Буруутгаж шүүмжилдэггүй
- Дорд оруулан харьцдаггүй
- Үзэл бодол шийдвэрийг тань хүндэтгэн үздэг
- Таны мэдрэмж болон бодлыг сайн сонсож чаддаг ?
- Айж эмээдэггүй
- Таныг өмчилдөггүй ба бусадтай харилцах эрх чөлөө олгодог. Та ч мөн хайртай хүнээ ингэж хайрлаарай. Хайр дархлааг дэмждэг.
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул