Цаг үеийн мэдээ

Автобусны “U money” картыг гар утсаараа цэнэглэх боломж бүрджээ. “Улаан-баатар смарт карт”, “Хай пэймэнт сольюшнс” компанийнхан хамтран “Мобайл цэнэглэлт” үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд карт цэнэглэх газар хайж явах шаардлагагүй болов.

Нийслэлийн хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 1000 гаруй цэг бий гэж албаныхан мэдээлдэг ч цөөнгүй нь ажилддаггүй. Эл үйлчилгээг ашиглах иргэд гар утсандаа “Hi-Pay wallet” аппликэйшн татаж, автобусны картыг банкны данстайгаа холбох ёстой юм. Картыг гар утсаар цэнэглэхэд банканд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй, харин ч и-баримт авах ажээ. 

U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо | Ublife

Таны сурталчилгаа