Намрын адаг өлзийт улаан нохой сарын хоёр хар цагаагчин гахай өдөр
Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07.42-17.30
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 11 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07 цаг 42 минутанд мандаж 17 цаг 30 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.