Аравдугаар сарын 1–ний өдөр "CIRCLE K" дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хүүхэд уйлаад байна гэж үйлчлүүлж байсан иргэн хэлж улмаар дэлгүүрийн ажилчид хүүхдийг хогийн савнаас гаргаж 103-т дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу Түргэн тусламжийнхан ирж хүүхдийг авч явж эмчилгээг хийж байсан юм.
Энэ хэргийн тухай өмнө нь тодруулж байхад хүүгийн биеийн байдал тогтворжиж хүүг төрсөн эцэг нь асарч байгаа гэсэн мэдээлэл байсан.
Гэвч хүү эмчилгээ хийлгэж байгаад өнөө өглөө үүрээр нас барсан тухай ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.
Одоогийн байдлаар хүүг төрүүлээд хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг хүнийг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа аж.
Зочин
2020-11-04
Шийтгэлийг нь заавал оногдуулна шүү.
2020-11-04
Эвий чааваас энэ хорвоод их л гомдсон байхдаа буруу муйхар мунхаг шунаг хүний сүгийг ээжээ гэж андуурч ирсэн энхрий бяцхан хүү минь энэ хорвоод чамайг хүлээж, цээжиндээ сүү эвлүүлэх эжийд үр нь болж мэндэлж энгэр цээжийг нь мялаагаарай