Монгол Улсын Засгийн газар хуралдаж дууслаа. Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд байгаа учраас энэ жил шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Гэр бүлийн хүрээнд баярлах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин ЕБС-ийн сурагчдийн амралт 12 сарын 18 ний өдрөөс 2-р сарын 1 ний өдөр хүртэл байхаар тогтсон байна..
Шадар сайд Я.Содбаатар: Ковид-19 цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байна. Улс орнууд хөл хорио тогтоох, боловсролын байгууллагын үйл ажиллагааг хааж байна. Манай улс цар тахал дотооддоо алдаагүй ч өндөр эрсдэл байна гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагын хийсэн үнэлгээгээр цар тахал тархах эрсдэл маш өндөр гэж гарсан. Тиймээс энэ жил шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь нээлттэй. Сургуулийн өвлийн амралттай холбоотой шийдвэрийг Цэдэвсүрэн сайд танилцуулна.
БШУ-ны сайд Ц.Цэдэвсүрэн: ЕБС-ийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар ээлжийн хичээл орно. Бид өдөр бүхэн цахимаар сурагчдынхаа ирцийн бүртгэлийг аваад эхэлсэн. Албан ёсны хугацаагаараа амрахаар боллоо. Их дээд сургуулиуд нэгдүгээр сарын сүүлээр амардаг. Цэцэрлэгт хичээлийн жилийн бүтэц гэж байдаггүй. Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл бага, ирц сайн байгаа гэлээ.