Цаг үеийн мэдээ

Засгийн газар хуралдаж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллийг өглөө.

Тэрээр: "Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан иргэн П эмнэлгээс оргосон. Тэрээр тусгаарлалтад ороод 19 хонож байсан. Энэ иргэн өмнө нь ОХУ-ын талаас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчиж ОХУ-ын талд баригдаж байсан. Улмаар хоёр орны хилийн солилцоогоор уг иргэнийг манай улсад хүлээлгэж өгсөн юм. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр эмнэлгээс оргосон иргэн П-г Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км-т байрлах газраас олж, эргээд тусгаарлалтад нь оруулсан. Тухайн иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан" гэлээ. 

Таны сурталчилгаа