Европын орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Берлин дэх МИАТ компанийн гурван ажилчин коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Герман улсад МИАТ-ийн ажилчид халдвар авсан. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдоод заавар зөвлөгөө аваад эмчилгээ хийгээд явж байна. Иргэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалтад байгаа. Дөрвөн хүн байгаа" гэсэн мэдээллийг өглөө.