Цаг үеийн мэдээ

Малайз улсад 15 жилийн өмнө  харамсалтайгаар амь насаа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуайг хүлээн авч уулзлаа.  С.Шаарийбуу гуай өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон гадаад, дотоодын хүний эрхийн байгууллагууд гээд хандаж болох бүхий л газарт хандсаар өнөөдрийг хүрчээ.

Өнгөрсөн 5 дугаар сард л гэхэд Малайзын парламентын дэд даргад уламжилж, Парламентын хамтарсан ажлын комисс байгуулах санал явуулсан байна.

Миний бие эмэгтэй хүн, эх хүний хувьд уг асуудалд сэтгэл маш ихээр эмзэглэж явдаг. Гадаадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашиг маш ихээр зөрчигддөг тухай мэргэжлийн байгууллагуудын судалгаа байдаг.

Тиймээс Монголын төр эрх нь зөрчигдөж буй мянга, мянган иргэнийхээ эрхийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Хойш тавих асуудал огт биш. Миний бие уг асуудалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж эхлээд байгаа юм.

Таны сурталчилгаа