Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны 07:00 цагт Токио 2020 олимпийн бамбарыг Монгол Улсын хилийн өмнөд цэг Орвог Гашууны Бор толгойд асааж, аялуулах баг замдаа гарлаа.

16 хүний бүрэлдэхүүнтэй баг аялалд гарсан бөгөөд Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Хилийн цэргийн спорт хороо, Триатлоны холбооны тамирчид аяллын багт багтжээ.

Өмнө нь олимпийн бамбар Монгол Улсын хилийн дөрвөн цэгт хүрч байгаагүй бөгөөд өнгөрсөн жил Алтай Таванбогдод Монгол, Япон Улсын тугийг мандуулж, олимпийн бамбарыг асааж байжээ. Энэ удаагийн аялал хоёр дахь нь бөгөөд он гараад Монгол Шарын даваа, Соёлж ууланд олимпийн бамбарыг аялуулж, спортын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын олимпын хороо дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс мэдээллээ.

Таны сурталчилгаа