Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж. Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм. Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
хөнгөн 21,
хүндэвтэр 15,
хүнд 3 хүн байна.