Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт согтуу жолооч цагдаагийн албан хаагчийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн мөргөсөн жолооч жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан бөгөөд амь нас нь хохирсон иргэнийг машиныхаа дугуйг сольж байхад нь мөргөсөн байна. 

Амь нас нь хохирсон цагдаагийн албан хаагч гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр нь жирэмсэн байжээ.

Таны сурталчилгаа