УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх хуралдаанд УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, улсын нийт өрийн хэмжээ нэмэгдсэнийг хэлж байр сууриа илэрхийллээ.
АН-ын бүлгийн есөн гишүүн өнөөдөр “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичиг бүхий цагаан цамцаар ижилсэн чуулганы хуралдаанд сууж байна. Мөн сүүлийн дөрвөн жилд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг харьцуулсан үзүүлэнг чуулганы танхимын үүдэнд дэлгэн гишүүдэд “танилцуулав”. “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичгийг мянгатын дэвсгэртийг хэвлэн тавьсан нь анхаарал татаж цахим сүлжээгээр нилээдгүй яригдаж байна.