Өнөөдөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороон дээр “Дэлхий ээжээ хайрлая” уриан дор хүндийг өргөлтийн 2020 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, нийт тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм. Мөн тус тэмцээнд 20 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.