Цаг үеийн мэдээ

Хуралдаанаар Алтанбулаг, Цагааннуур зэрэг хилийн боомтуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Мөн ХӨСҮТ-д ажиллаж байхдаа коронавирусийн халдвар авсан сувилагчийн асуудлыг хэлэлцэх юм. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тус эмнэлэгт коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн гэж хэлсэн билээ. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авсан сувилагч Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байжээ.  

Таны сурталчилгаа