Намрын адаг өлзийт улаан нохой сарын долоон улаан хөхөгчин туулай өдөр
Үс засуулвал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 07.48-17.24
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 11 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 07 цаг 48 минутанд мандаж 17 цаг 24 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.